Эхлэл 30:21-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Дараа нь тэрээр охин төрүүлээд, түүнийг Дина гэж нэрлэв.

22. Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод, умайг нь нээж өгчээ.

23. Тэгээд тэрээр жирэмсэлж, хүү төрүүлээд—Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө гэж хэлээд,

24. хүүгээ Иосеф гэж нэрлээд—ЭЗЭН надад бас нэг хүү нэмж өгөх болтугай! гэжээ.

25. Рахел Иосефыг төрүүлэх үед Иаков Лабанд хандаж—Намайг явуулж өгөөч. Намайг өөрийн нутаг, эх оронд минь буцаагаач!

26. Миний танд зарцлагдаж байгаад авсан эхнэр, хүүхдүүдийг минь надад өгч, намайг явуулаач! Миний танд хэрхэн зарцлагдсаныг та мэднэ шүү дээ гэв.

27. Лабан түүнд—Би чамд таалагдаж байвал чи эндээ үлд! ЭЗЭН чиний төлөө намайг ерөөснийг би зөн совингоороо мэдсэн гээд—

28. Чи ажлын хөлсөө тогт. Би түүнийг чинь өгье гэж хэлэв.

29. Иаков түүнд—Би танд хэрхэн зарцлагдсаныг, бас хэрхэн таны мал сүргийг маллаж байсныг, ямар болгосныг та мэднэ шүү дээ.

30. Намайг ирэхийн өмнө таны эд хөрөнгө бага байсан, одоо үлэмж өсөн нэмэгдлээ. Миний байсан газар болгонд ЭЗЭН таныг ерөөсөн. Би одоо хэзээ өөрийнхөө гэр орны төлөө ажиллах юм бэ? гэв.

Эхлэл 30