10. Леагийн шивэгчин Зилпа Иаковт хүү төрүүлж өгөв.
11. Леа—Ямар азтай вэ? гээд, түүнийг Гад гэж нэрлэжээ.
12. Леагийн шивэгчин Зилпа Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгчээ.
13. Леа—Би баяр хөөртэй байна. Эмэгтэйчүүд намайг аз жаргалтай гэж дуудах болно гээд түүнийг Ашер гэж нэрлэжээ.
14. Улаан буудай хураах үеэр Реубен гадагш гарч, талбайгаас мандарваа цэцэг олоод, ээж Леадаа авчирч өгчээ. Рахел Леад хандан—Хүүгийнхээ олсон мандарваа цэцгээсээ надад өгөөч? гэжээ.
15. Леа түүнд—Миний нөхрийг авсан чинь багадаа юу? Чи бас миний хөвгүүний мандарваа цэцгийг авах нь уу? гэв. Рахел—Тэгвэл таны хүүгийн мандарваа цэцгийн оронд өнөө шөнө миний нөхөр тантай хамт унтаж болно гэв.