Эхлэл 26:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Абрахамын үед анх өлсгөлөн болсон тэр газарт дахин өлсгөлөн болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелехт хүрч очжээ.

2. ЭЗЭН Исаакт үзэгдэж—Чи Египет уруу бүү яв! Миний зааж өгөх тэр газарт суу.

3. Энэ газар амьдран суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр хүүхдүүдэд өгнө. Би чиний эцэг Абрахамд тангарагласнаа биелүүлнэ.

4. Би чиний үр хүүхдийг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр хүүхдүүдэд өгнө. Газар дэлхий дээр байгаа бүх үндэстэн чиний үр хүүхдээр дамжин ерөөл хүртэх болно.

5. Учир нь Абрахам Миний үгийг дуулгавартай дагаж, Миний тушаал, Миний захирамж, Миний зарлиг, Миний хуулийг сахьсан билээ гэв.

Эхлэл 26