3. ЭЗЭНий мутар хээр байгаа чиний мал сүрэг, адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин дээр чинь аймшигт тахал өвчнөөр бууна.
4. Харин ЭЗЭН Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй»” гэж хэл хэмээн айлдав.
5. ЭЗЭН цаг товлож,—Маргааш ЭЗЭН үүнийг энэ газарт үйлдэнэ гэж айлдав.
6. Дараагийн өдөр ЭЗЭН үүнийг үйлдсэнд, Египетийн бүх мал үхэв. Харин Израилийн хөвгүүдийн малаас нэг нь ч үхсэнгүй.
7. Фараон хүн илгээж, Израилийн малаас нэг нь ч үхээгүйг мэдэв. Гэвч Фараоны зүрх хатуурч, ард түмнийг явуулсангүй.