Египетээс Гарсан Нь 8:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Мосед—Фараонд очиж, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.

2. Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзвал, Би чиний бүх нутаг дэвсгэрийг мэлхийгээр цохино.

3. Нил мэлхийгээр дүүрч, тэдгээр нь гарч ирээд, чиний ордонд, чиний унтлагын өрөөнд, орон дээр чинь, чиний зарц нарын гэрт ба ард түмэнд чинь, чиний зууханд, гурилын саванд орно.

Египетээс Гарсан Нь 8