Египетээс Гарсан Нь 7:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Фараон та нарыг сонсохгүй үед Би Өөрийн мутрыг Египет дээр тавьж, агуу шийтгэлүүдээр дамжуулж, Өөрийн цэргүүд болох Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргана.

5. Би Өөрийн мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.

6. ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор Мосе, Аарон нар үүнийг хийв. Тэд тийнхүү хийв.

7. Тэд Фараонд хэлэх үед Мосе наян настай, Аарон наян гурван настай байв.

8. ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин—

9. Фараон та нарыг “ Гайхамшиг үзүүл” гэвэл, чи Ааронд “Таягаа авч, могой болгохоор Фараоны өмнө түүнийг хая” гэж хэл хэмээн айлдав.

Египетээс Гарсан Нь 7