Египетээс Гарсан Нь 7:22-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Гэвч Египетийн илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдсэнд, Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.

23. Фараон буцаж ордондоо оров. Тэр үүнд зүрхээ хандуулсангүй.

24. Египетчүүд бүгдээрээ Нилийн уснаас ууж чадахгүй болсон учир, уух ус олохын тулд Нилийн эргэн тойронд газар ухав.

25. ЭЗЭН Нилийг цохисноос хойш долоо хоног өнгөрөв.

Египетээс Гарсан Нь 7