Египетээс Гарсан Нь 7:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэд бүгдээрээ өөрсдийн таягуудаа хаяж, тэдгээр нь могой болсон боловч Аароны таяг тэдний таягуудыг залгив.

13. Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.

14. ЭЗЭН Мосед—Фараоны зүрх хатуу юм. Тэр ард түмнийг явуулахаас татгалзаж байна.

15. Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд, түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь.

16. Чи түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Харагтун. Гэтэл чи одоо болтол сонссонгүй.

17. Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Чи үүгээр Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болно.

18. Нилд буй загас үхэж, Нил мөрөн өмхийрч, египетчүүд Нилээс ус уухад хэцүү болно»” гэж хэл хэмээн айлджээ.

Египетээс Гарсан Нь 7