35. ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе хурлын майхан уруу орж чадахгүй байв.
36. Тэдний бүх аяны туршид үүл асрын дээрээс дээш өргөгдөх болгонд Израилийн хөвгүүд хөдлөн,
37. харин үүл дээш өргөгдөхгүй бол дээш өргөгдөх өдрийг хүртэл тэд хөдөлдөггүй байлаа.
38. Учир нь тэдний бүх аяны туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр ЭЗЭНий үүл өдөр нь асрын дээр байж, шөнө нь үүлэн дотор гал үзэгдэв.