15. Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэдний эцгийг нь тосолсон шигээ тэднийг тосол. Тэдний тосолгоо нь үеийн үед мөнхөд тахилчийн ажилд тэдний төлөө байх болно гэж айлдав.
16. Ийнхүү Мосе үйлдэв. Мосе ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэгж үйлдэв.
17. Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов.
18. Мосе асрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон, хөндлөвч моддыг нь хийж, багануудыг нь босголоо.
19. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив.
20. Дараа нь тэр гэрчлэлийг авч, авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, дээр нь өршөөлийн суудлыг тавив.