Египетээс Гарсан Нь 40:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Чи угаах сав болон суурийг нь тослоод ариусга.

12. Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь хурлын майхны үүдэнд авчран, тэднийг усаар угаагтун.

13. Аарон Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи түүнд ариун хувцас өмсгөөд, түүнийг тослож ариусга.

14. Тэгээд чи түүний хөвгүүдийг авчирч, тэдэнд дотуур дээл өмсгө.

Египетээс Гарсан Нь 40