Египетээс Гарсан Нь 35:20-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тэгээд Израилийн хөвгүүдийн бүх цуглаан Мосегийн өмнөөс холдоцгоов.

21. Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн хүн бүр ирж, хурлын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь, мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандивыг авчрав.

22. Зүрх сэтгэлээсээ өгөхийг хүссэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлүүдээ авчрав. ЭЗЭНд алтаар өргөл өргөсөн хүн бүр ийнхүү үйлдэв.

23. Хөх, ягаан, час улаан өнгийн даавуутай болон нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон тэднийгээ авчрав.

24. Мөнгө, хүрлээр хандив өргөж чадах хүн болгон ЭЗЭНд хандивыг авчрав. Үйлчлэлийн ямар нэгэн ажилд зориулах хуайс модтой байсан хүн бүр түүнийгээ авчрав.

Египетээс Гарсан Нь 35