2. Зургаан өдөр ажлаа хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр аливаа ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.
3. Амралтын өдөр та нар өөрсдийн ямар ч гэр оронд гал асааж болохгүй гэв.
4. Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглаанд хандаж—ЭЗЭН энэ зүйлийг тушаасан.
5. “Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл,
6. хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,
7. улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,
8. гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,
9. оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.