Египетээс Гарсан Нь 26:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бүрээснүүдийн тавыг нь хооронд нь холбон, нөгөө зургааг нь хооронд нь холбон майхны урд талд зургадугаар бүрээсийг давхарлан тавь.

10. Эхний хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо хий.

11. Тавин хүрэл гархийг хийж, гархинуудыг гогцоонуудад оруулан, майхныг хооронд нь холбогтун. Ингэснээр энэ нь нэг болно.

12. Майхны бүрээсний үлдсэн унжсан хэсэг буюу үлдсэн хагас бүрээсийг асрын ар талд унжуулагтун.

13. Майхны бүрээсний уртаас үлдсэн хэсэг буюу нэг тал дахь тохой, мөн нөгөө тал дахь тохой нь асрын хоёр талаар унжин түүнийг бүтээх ёстой.

14. Улаанаар будсан хуцын арьсаар майхны бүтээлгийг хийгтүн. Дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг хий.

15. Дараа нь хуайс модоор асарт зориулан дүнзнүүдийг босоогоор нь хий.

16. Дүнз тус бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас.

17. Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байх агаад асрын бүх дүнзийг чи ийнхүү хийгтүн.

18. Тэгээд асарт зориулж өмнө талд нь байх хорин дүнзийг хий.

Египетээс Гарсан Нь 26