Египетээс Гарсан Нь 25:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.

8. Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг.

9. Асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь.

10. Тэд хуайс модоор урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас авдар хийг.

11. Чи авдрыг шижир алтаар бүр. Түүний дотор, гадна талыг бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий.

Египетээс Гарсан Нь 25