13. Чи хуайс модоор дамнуурга хийж, алтаар бүр.
14. Тэдгээрээр авдрыг өргөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул.
15. Дамнуургууд нь авдрын гархинд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй.
16. Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий.
17. Чи өршөөлийн суудлыг шижир алтаар хий. Түүний уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий.
18. Өршөөлийн суудлын хоёр үзүүрт хоёр херубыг алтаар давтан хий.
19. Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хий. Херубуудыг өршөөлийн суудалтай нэгтгэн хоёр үзүүрт нь хий.