12. Ингэснээр Христэд анхлан найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм.
13. Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссоны дараа, мөн Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв.
14. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм.
15. Тиймээс би ч бас Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүмүүсийн төлөө гэсэн хайрыг чинь сонсоод,
16. өөрийн залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархал өргөдгөө болихгүй.
17. Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Түүнийг дүүрнээр мэдүүлж,
18. [Та нарын] зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай! Ийнхүү та нар дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор Түүний өв дэх алдрын баялгийг,
19. мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай! Энэ хүч нь Түүний чадлын хүчний нөлөө билээ.