Дуулал 96:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. ЭЗЭН аугаа их учир эрхэм дээдээр магтагдах юм.Бүх бурхдаас илүүгээр Түүнээс эмээвэл зохино.

5. Учир нь хүмүүсийн бүх бурхад бол хоосон шүтээнүүд,Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн.

6. Цог жавхлан ба сүр жавхлан Түүний өмнө,Хүч чадал ба үзэсгэлэн Түүний ариун газарт байдаг.

7. Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өгөгтүн,ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.

8. ЭЗЭНд нэрийнх нь алдрыг өгөгтүн.Өргөл авчирч, Түүний өргөөний хашаанд ирэгтүн.

9. Ариун байдлын гоо үзэсгэлэнгээр ЭЗЭНд мөргөгтүн.Бүх дэлхий Түүний өмнө чичрэгтүн.

10. Үндэстнүүдийн дунд “ЭЗЭН захирдаг.Үнэхээр ертөнц бат бэх тогтоогдсон бөгөөд ганхахгүй.Тэрээр хүмүүсийг шударга ёсоор шүүнэ” гэж хэл.

Дуулал 96