Дуулал 94:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хэдий болтол хорон муу хүмүүс, ЭЗЭН,Хэдий болтол хорон муу хүмүүс баярлаж цэнгэх вэ?

4. Тэд цацаж, дээрэлхүү үгс ярьдаг.Хууль бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг.

5. Өө, ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж,Таны өв залгамжлалыг зовоодог.

6. Тэд бэлэвсэн эмэгтэй ба харь хүнийг алж,Өнчнийг ч хороодог.

7. Тэд “ЭЗЭН хардаггүй,Иаковын Бурхан анхаардаггүй” гэв.

Дуулал 94