Дуулал 9:14-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөдСионы охины дааман хаалгандБи Таны авралд баясна.

15. Үндэстнүүд өөрсдийн ухсан нүхэнд унасан билээ.Өөрсдийнх нь нуусан торонд тэдний хөл орсон билээ.

16. ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ.Өөрийн гарын үйлдсэн үйлээр хорон муу хүн урхидуулжээ.Хиггаион, Села

17. Бурханыг мартдаг бүх үндэстэн буюуХорон муу хүмүүс Үхэгсдийн орон уруу буцна.

Дуулал 9