Дуулал 88:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан,Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.

2. Миний залбирлыг Өөрийнхөө өмнө авчраач.Миний хашхиралтад чихээ тавиач.

3. Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөдАмь минь Үхэгсдийн оронд ойртсон.

4. Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон.Би хүч чадалгүй хүнтэй адил,

5. Үхэгсдийн дунд хаягдсан,Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон.Та тэднийг дахин санахгүй бөгөөдТэд Таны мутраас таслагдсан.

Дуулал 88