Дуулал 78:9-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Ефраимын хөвгүүд нум сумаар зэвсэглэсэн харваачид байсан,Гэсэн ч тэд тулалдааны өдөр ухарсан.

10. Тэд Бурханы гэрээг сахин биелүүлээгүй,Түүний хуулийг мөрдөхөөс ч татгалзсан.

11. Тэд Түүний үйлсийг болоодӨөрсдөд нь үзүүлсэн Түүний гайхамшгуудыг ч мартсан.

12. Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талдТэдний эцэг өвгөдийн өмнө гайхамшгуудыг үйлдсэн билээ.

13. Тэрээр далайг хувааж, тэднийг дундуур нь хөтлөн гаргаж,Их усыг ч овоо мэт зогсоосон.

14. Дараа нь Тэр тэднийг өдөр нь үүлээр,Шөнөжин галын гэрлээр удирдсан.

15. Тэрээр цөлд хад чулуунуудыг хагаланДалайн гүний ус мэт элбэг дэлбэг ундааг уулгасан.

16. Тэр бас хаднаас урсгал ус гаргаж,Их усыг мөрөн шиг урсгасан.

17. Гэсэн ч тэд Түүний эсрэг нүгэл үйлдэж,Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрслэхээ үргэлжлүүлсэн.

18. Өөрсдийн шуналт хүслээр хоол хүнсийг гуйснаарТэд зүрхэндээ Бурханыг сорьсон.

19. Тэгээд тэд Бурханы эсрэг ярьсан.Тэд “Бурхан цөлд ширээг бэлтгэж чадах уу?

20. Харагтун, Тэрээр хадыг цохиж усыг оргилуулан гаргаж,Голыг дүүргэсэн чТэрээр бас талх өгч чадах болов уу?Тэр Өөрийн хүмүүст махыг бэлтгэж өгөх үү?” гэжээ.

21. Тиймээс ЭЗЭН сонсож, уур хилэнгээр дүүрсэн.Иаковын эсрэг гал асаж,Израилийн эсрэг уур хилэн ч нэмэгджээ.

22. Яагаад гэвэл тэд Бурханд итгээгүй,Түүний авралд ч найдаагүй.

23. Харин Тэр дээр буй үүлсэд тушаан,Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон.

24. Тэр тэдний дээр идүүлэх маннагаар бороо оруулан,Тэдэнд тэнгэрээс хоол өгсөн.

25. Хүн тэнгэр элч нарын талхыг идсэн.Тэр тэдэнд хоол хүнсийг хангалттайгаар илгээсэн.

26. Тэрээр тэнгэрт дорнын салхийг үлээлгэж,Өөрийн хүч чадлаар өмнөдийн салхийг ч удирдсан.

27. Тэр тэдэн дээр махыг тоос шороо мэт,Жигүүртэн шувуудыг далайн элс мэт буулгахдаа

28. Тэднийг хуарангийнх нь дунд,Оршин суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан.

Дуулал 78