Дуулал 78:62-66 Ариун Библи, 2004 (АБ2004)

62. Тэр бас Өөрийн хүмүүсийг илдэнд тушааж,Өөрийн өвд уурласан.

63. Түүний залуусыг гал залгиж,Онгон охидод нь хуримын дуу үгүй болов.

64. Түүний тахилч нар илдэнд унаж,Түүний бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж ч чадсангүй.

65. Дараа нь Эзэн нойрноос мэт,Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.

66. Тэр Өөрийн өстнүүдийг цохин буцаасан .Тэр тэдэн дээр үүрдийн буруутгалыг тохсон.

Дуулал 78