Дуулал 77:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Та бол гайхамшгуудыг үйлддэг Бурхан.Та ард түмнүүдийн дунд Өөрийн хүч чадлыг мэдүүлсэн.

15. Та Өөрийн хүчээр Өөрийн хүмүүсийг буюуИаков ба Иосефын хөвгүүдийг зольсон.Села

16. Бурхан, их ус Таныг харсан.Их ус Таныг харсан бөгөөд тэд ихэд айсан.Гүн нь ч чичирсэн.

17. Үүлс усыг асгасан.Тэнгэрүүд ч дуу гаргасан.Таны сумнууд ч энд тэнд гялбасан.

18. Таны аянгын дуу хуй салхин дунд байв.Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн.Газар чичрэн хөдөлсөн.

Дуулал 77