1. Бурхан Иудад алдартай.Түүний нэр Израильд аугаа.
2. Түүний асар Салемд бий.Түүний орших газар ч бас Сионд бий.
3. Тэнд Тэрээр галтай сумнууд,Бамбай, сэлэм болон дайны зэвсгүүдийг хугалсан.Села
4. Та бол алдартай,Олзны уулсаас ч илүү сүр жавхлантай.
5. Бат бэх зүрхтэй хүмүүс дээрэмдүүлж,Нойрсоцгоожээ.Дайчдын хэн нь ч гараа хөдөлгөж чадаагүй.