Дуулал 73:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Учир нь тэд үхэх цагтаа өвчингүй байдаг бөгөөдТэдний бие нь тарган юм.

5. Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй,Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй.

6. Тиймээс бардамнал нь тэдний хүзүүний зүүлт болдог.Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг.

7. Таргалснаас болж нүд нь бүлтэрчээ.Тэдний зүрхний төсөөллүүд хүслээс нь илүү.

8. Тэд элэглэж, дарангуйллын талаар хорсолтойгоор ярьдаг.Тэд ихэмсгээр ярьдаг.

9. Тэд амаараа тэнгэрүүдийг эсэргүүцэж,Тэдний хэл газар дэлхийгээр жагсан алхаж байна.

10. Тиймээс түүний хүмүүс энэ газар уруу эргэн ирж,Бялхам их усыг уудаг.

Дуулал 73