Дуулал 69:20-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна.Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй.Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй.

21. Тэд бас надад миний хүнсэнд цөсийг,Намайг цангахад уулгахаар цууг өгсөн.

22. Тэдний өмнөх тэдний ширээ урхи болог.Тэднийг амар тайван байхад энэ нь хавх болог.

23. Тэднийг харж чадахгүй болгохоор нүд нь харанхуйлах болтугай.Тэдний ууц нурууг үргэлж чичрүүлээч.

24. Өөрийн хилэгнэлийг тэдний дээр асгаач.Таны дүрэлзэж буй уур тэднийг нөмрөх болтугай.

25. Тэдний хуаран хоосрох болтугай.Тэдний майхнуудад хэн ч бүү оршин сууг.

26. Учир нь тэд Таны бут цохисон хүнийг хяхан хавчсан бөгөөдТэд Таны шархдуулсан хүний өвчний талаар ярилцдаг.

27. Тэдний гэм буруу дээр гэм бурууг нэмээч.Тэд Таны зөвт байдалд бүү ороосой.

28. Тэд амийн номоос хасагдан арчигдаж,Зөв шударга хүмүүстэй хамт бүү бичигдээсэй.

29. Харин би зовж шаналсан бөгөөд өвдөж байна.Бурхан, Таны аврал намайг өндөрт өргөх болтугай.

30. Би Бурханы нэрийг дуугаар магтаж,Түүнийг талархлаар өргөмжилнө.

31. Энэ нь ЭЗЭНд үхрээс илүүгээр,Эсвэл эвэр туурайтай залуу бухнаас илүүгээр таалагдах болно.

32. Даруу хүмүүс үүнийг үзсэн бөгөөд баярлаж байна.Бурханыг эрэн хайгчид аа, та нарын зүрх сэргэх болтугай.

33. Учир нь ЭЗЭН гачигдагсдыг сонсдог бөгөөдӨөрийн хоригдлуудыг жигшдэггүй.

34. Тэнгэр ба газар,Далай ба тэдгээрийн дотор хөдөлж буй бүхэн Түүнийг магтаг.

35. Учир нь Бурхан Сионыг аварч, Иудагийн хотуудыг босгон байгуулна.Энэ нь тэднийг тэнд суулгаж, тэдгээрийг эзэмшүүлэхийн тулд юм.

36. Түүний зарц нарын үр удмууд үүнийг өвлөж,Түүний нэрийг хайрлагчид тэнд оршин суух болно.

Дуулал 69