Дуулал 51:14-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Бурхан, миний авралын Бурхан,Намайг цусны буруугаас авраач.Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.

15. ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулдМиний уруулыг нээгээч.

16. Учир нь Та тахилд баярладаггүй.Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан.Та шатаалт тахилыг таалдаггүй.

17. Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм.Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.

Дуулал 51