Дуулал 50:2-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Үзэсгэлэнгийн дээд болох СионоосБурхан гэрлээ цацруулсан.

3. Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг.Түүний урд талд гал шатаж,Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.

4. Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулдДээд тэнгэрт болон газар дэлхийг дуудаж

5. “Миний бурханлаг хүмүүсийг Над уруу цуглуул.Тэд тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн юм” гэдэг.

6. Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг,Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм.Села

7. “Сонсогтун, Миний хүмүүс ээ, би ярих болно.Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ.Би бол Бурхан, чиний Бурхан билээ.

8. Би чиний тахилуудаас болж чамайг зэмлэхгүй бөгөөдЧиний шатаалт тахилууд ч үргэлж миний өмнө байдаг.

9. Би чиний гэрээс залуу бухыг ч,Чиний хашаанаас хуцыг ч авахгүй.

10. Учир нь ойн амьтан бүр,Мянган толгодод бэлчдэг мал сүрэг Минийх юм.

11. Би уулын шувуу бүрийг мэддэг бөгөөдХээр талд хөдөлдөг бүхэн Минийх юм.

Дуулал 50