4. Бурхан, Та бол миний Хаан.Иаковд ялалтыг тушаагаач.
5. Танаар бид өөрсдийн өстнүүдийг эргүүлэн шахна.Таны нэрээр бидний эсрэг босогчдыг бид гишгэчнэ.
6. Би өөрийн нуманд найдахгүй,Миний илд ч намайг аврахгүй.
7. Харин Та биднийг өстнүүдээс минь аварч,Биднийг үзэн ядагчдыг Та ичгүүрт унагасан.
8. Бид өдөржин Бурханаар бахархсан бөгөөдБид Таны нэрд мөнхөд талархана.Села
9. Гэсэн ч Та орхиж, биднийг ичгүүр болгон,Бидний цэргүүдтэй хамт давшдаггүй.
10. Та биднийг өстний өмнөөс зугтаалгасан.Биднийг үзэн ядагчид өөрсдөдөө олз авсан.
11. Та биднийг идэшний хонь шиг өгч,Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан.