Дуулал 39:5-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн,Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон.Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм.Села

6. Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг.Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг.Тэрээр овоолдог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.

7. Өө Эзэн, одоо би чухам юуг хүлээнэ вэ?Миний найдвар Танд л байна.

8. Намайг бүх нүглээс минь авраач.Намайг мунхаг хүнээр бүү зэмлүүлээч.

9. Та үүнийг үйлдсэн учраасБи хэлгүй болсон бөгөөд би амаа эс нээдэг.

10. Өөрийн гамшгийг надаас зайлуулаач.Таны мутрын цохилтод би үрэгдсэн.

Дуулал 39