Дуулал 3:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөдТэрээр ариун уулаасаа надад хариулсан.Села

5. Би хэвтээд, унтаад, сэрсэн,Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.

6. Түмэн хүн миний эсрэгНамайг бүсэлсэн ч би айхгүй.

7. ЭЗЭН, босооч!Бурхан минь ээ, намайг авраач!Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн.Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн.

8. Аврал бол ЭЗЭНийх.Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай!Села

Дуулал 3