Дуулал 19:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хэл яриа хийгээд үг ч байхгүй,Чимээ ч сонсогдохгүй.

4. Дуу хоолой нь бүх дэлхийд,Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ.Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.

5. Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна.Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог.

6. Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас,Тойрох нь түүний нөгөө зах хүртэл.Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй.

Дуулал 19