Дуулал 18:26-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг,Хуурамч хүмүүст Та Өөрийн овжин байдлаа харуулдаг.

27. Та зовж зүдэрсэн хүмүүсийг авардаг,Харин ихэмсэг харцыг Та номхтгодог.

28. Та миний дэнлүүг асаадаг.Миний Бурхан ЭЗЭН харанхуйг минь гийгүүлж өгдөг.

29. Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна.Бурхандаа түшиглэн би хана давж чадна.

30. Бурханы зам төгс төгөлдөр юм.ЭЗЭНий үг шалгагдсан.Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм.

31. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?Бидний Бурханаас өөр хэн хад вэ?

32. Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж,Миний замыг шулуун болгодог.

33. Тэр миний хөлийг согооных шиг болгож,Өндөрлөг газруудад минь намайг суулгадаг.

34. Тэр миний гарыг тулалдаанд сургадаг ньМиний гар хүрэл нумыг хөвчилж чадахын тулд юм.

35. Та Өөрийн авралын бамбайг надад мөн өгсөн бөгөөдТаны баруун мутар намайг түшдэг.Таны дөлгөөн байдал намайг агуу болгодог.

36. Та миний алхах замыг өргөсгөдөг,Тиймээс миний хөл бүдрээгүй.

37. Би дайснуудаа нэхэн хөөж, гүйцэж,Тэднийг сөнөхөөс нааш би эргэсэнгүй.

38. Дахин босож чадахгүй болтол би тэднийг бут цохисон.Тэд миний хөл дор унав.

39. Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ.Миний эсрэг босогчдыг миний дор Та оруулсан билээ.

40. Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөдНамайг үзэн ядагчдыг би устгалаа.

41. Тэд хашхирсан боловч аврах хэн ч байгаагүй,ЭЗЭНд хандсан боловч Тэр тэдэнд хариулаагүй юм.

42. Тэгээд салхинд тоос шороо шиг би тэднийг бутаргадаг.Гудамжны шавар шалбааг шиг би тэднийг цацсан юм.

43. Та намайг хүмүүсийн довтлолт халдлагаас аварсан юм.Та намайг үндэстнүүдийн тэргүүн мэт болгосон.Миний мэддэггүй хүмүүс надад зарагддаг.

44. Тэд сонсонгуутаа намайг дагадаг.Харь хүмүүс надад захирагддаг.

Дуулал 18