Дуулал 16:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана.Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг.

8. Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан.Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй.

9. Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг.Миний бие ч аюулгүй аж төрнө.

10. Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй.Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.

11. Та надад амийн замыг таниулна.Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг.Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг.

Дуулал 16