1. Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж,Таны нэрийг үүрд мөнхөд магтана.
2. Өдөр бүр би Таныг магтаж,Таны нэрийг үүрд мөнхөд магтана.
3. ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөдТүүний агуу байдал хэмжээлшгүй билээ.
4. Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж,Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.