1. Туслаач ЭЗЭН, учир нь бурханлаг хүн тасарч,Итгэлтэй нэгэн хүний хөвгүүдийн дундаас үгүй болох нь.
2. Тэд бие биедээ худлыг хэлдэг.Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.
3. Бүх зусардагч уруул болонСайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.
4. Тэд “Өөрсдийн хэлээр бид ялна.Уруул маань биднийх юм.Хэн биднийг захирах юм бэ?” гэжээ.
5. ЭЗЭН “Сул доройн дарлагдал,Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож,Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.