Дуулал 119:163-174 Ариун Библи, 2004 (АБ2004)

163. Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг,Харин Таны хуулийг би хайрладаг.

164. Таны зөв шударга тогтоолуудын улмаасБи өдөрт долоон удаа Таныг магтдаг.

165. Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөдТэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.

166. Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөдТаны тушаалуудыг биелүүлдэг.

167. Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөдБи тэдэнд хэмжээлшгүй их хайртай.

168. Би Таны тушаалууд ба гэрчлэлүүдийг сахьдаг,Учир нь миний бүх явдал Таны өмнө байдаг билээ.

169. Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг.Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.

170. Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч.Өөрийн үгийн дагуу намайг авраач.

171. Та надад зарлигуудаа заадаг учраасУруул минь магтаалыг гаргаг.

172. Таны бүх тушаалууд зөв шударга учраасХэл минь Таны үгийн талаар дуулаг.

173. Би Таны тушаалуудыг сонгосон учирТаны мутар надад туслахад бэлэн болог.

174. Өө, ЭЗЭН, би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөдТаны хууль бол миний баясал юм.

Дуулал 119