1. Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна.
2. Тэндхийн хүмүүс нь аварга том, өндөр, та нарын мэддэг анакчуудын хөвгүүд билээ. “Анакийн хөвгүүдийн өмнө хэн зогсож чадах билээ?” гэж хэлэлцдэгийг та нар бас сонссон.