Дэд Хууль 4:5-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагаж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг хуулийг сургасан билээ.

6. Тиймээс та нар түүнийг сахиж, үйлдэгтүн. Тэгэх нь ард түмнүүдийн өмнө та нарын мэргэн ухаан, та нарын ухаарал болно. Тэд эдгээр бүх зарлигийг сонсоод “Үнэхээр энэ агуу их үндэстэн бол мэргэн ухаантай, ухаарсан ард түмэн мөн” хэмээн ярилцах болно.

7. Түүнийг дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН бидэнд ойр байдаг шиг өөрсөдтэй нь тийм ойр байдаг бурхантай ямар агуу үндэстэн байна вэ?

8. Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хууль шиг тийм зөвт зарлиг, хууль тогтоолтой ямар агуу үндэстэн байна вэ?

Дэд Хууль 4