Дэд Хууль 3:27-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Писга уулын оройд гарч, нүдээ өргөн, зүүн баруун, хойш урагш ширтэн, тэр газрыг өөрийнхөө нүдээр хар. Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй.

28. Харин чи Иошуад тушааж, түүнд урам зориг, хүч чадал өг. Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн, Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлнэ” гэв.

29. Тэгэхэд бид Бетпеорын нөгөө талын хөндийд үлдсэн.

Дэд Хууль 3