Дэд Хууль 26:13-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, Таны надад тушаасан бүх тушаалын тань дагуу левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөө ч үгүй, мартаа ч үгүй.

14. Би энэхүү ариун хувиас гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон, Таны надад тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.

15. Та тэнгэр дэх ариун газраас доош харж, Өөрийн ард түмэн Израилийг болон бидний өвөг дээдэст тангарагласан ёсоороо бидэнд өгсөн тэр газар буюу сүү балаар бялхсан газрыг ерөөгөөч” гээрэй.

Дэд Хууль 26