Дэд Хууль 25:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хэрвээ хүмүүс хоорондоо маргалдан, шүүхэд ирвэл шүүгч тэднийг шүүж, зөв шударга хүнийг нь зөвтгөж, хорон муу хүнийг шийтгэнэ.

2. Хорон муу хүнд жанчих шийтгэл оногдуулах нь зөв байвал шүүгч түүнийг өөрийнхөө өмнө хэвтүүлээд хийсэн гэмийнх нь хирээр ташуурдуулна.

3. Түүнийг дөч хүртэл ташуурдаж болно, харин түүнээс хэтрүүлж болохгүй. Хэрэв чи түүнээс илүү ташуурдвал ах дүү чинь хэтэрхий дорд үзэгдэхэд хүрэх вий.

4. Тариа цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий.

Дэд Хууль 25