Дэд Хууль 23:8-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэдний гурав дахь үеийн хөвгүүд нь ЭЗЭНий чуулганд оролцож болно.

9. Чи дайснуудынхаа эсрэг хуарагнахдаа аливаа бузар зүйлээс сэргийл.

10. Хэрэв та нарын хэн нэг нь шөнө дур тавьснаас болж бузартсан бол тэрээр хуарангаас гарч, хуарандаа эргэж орох ёсгүй.

11. Харин үдэш болоход тэр биеэ усаар угаагаад, нар шингэмэгц хуарандаа эргэн орж болно.

12. Чи бас хуарангаас гадна бие засах газар барьж, тийшээгээ очиж болно.

Дэд Хууль 23