Дэд Хууль 14:4-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа,

5. буга, зээр, улаан буга, зэрлэг ямаа, янгир, урт эвэртэй гөрөөс, аргаль юм.

6. Амьтдын дундаас туурай нь салаатай ац туурайтан, хивдэг ямар ч амьтдыг та нар идэж болно.

7. Харин хивдэг, эсвэл ац туурайтай амьтдын дотроос та нарын идэж болохгүй амьтан бол тэмээ, туулай, хадны дорго. Эдгээр амьтад хивдэг боловч салаа туурайгүй учир та нарт бузар бөгөөд

8. гахай бол ац туурайтан боловч хивдэггүй учир та нарт бузар болно. Та нар эдгээрийн махыг нь идэж болохгүй, хүүрт нь ч хүрч болохгүй.

9. Усан дотор байдаг сэрвээтэй, хайрстай бүхнийг та нар идэж болно.

10. Харин сэрвээгүй, хайрсгүй ямар ч амьтныг бүү ид. Энэ нь та нарт бузар болно.

11. Аливаа цэвэр шувууг та нар идэж болно.

12. Харин идэж болохгүй шувууд гэвэл бүргэд, тас, хар тас,

13. улаан шонхор, элээ, шонхрын төрөл,

14. хэрээний төрөл,

15. тэмээн хяруул, шар шувуу, цахлай, харцагын төрөл,

16. ууль, цагаан хүзүүт тас, цагаан ууль,

17. хотон, хүрэн шувуу, хар галуу,

18. өрөвтас, хөх дэглийн төрөл, өвөөлж, сарьсан багваахай юм.

19. Нисдэг хорхой шавьж бүхэн та нарт бузар болно. Тэдгээрийг бүү ид.

20. Харин аливаа цэвэр шувууг та нар идэж болно.

21. Та нар бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Тиймээс аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг харийн хүнд өгөөд идүүлэх, эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.

22. Чи жил бүр талбайнхаа ургацын аравны нэгийг заавал өргө.

Дэд Хууль 14