14. Вавилоны мэргэдийг хөнөөн алахаар явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар, болгоомжтой ярилцав.
15. Тэрээр хааны ахмад Ариохаас асуун,—Хааны тушаал яагаад ийм хойшлуулшгүй байгаа юм бэ? гэсэнд, Ариох Даниелд энэ хэргийн талаар мэдүүлэв.
16. Даниел дотогш орж, хаанд зүүдний тайллыг айлтгахын тулд цаг хугацаа өгөхийг хаанаас гуйв.
17. Дараа нь Даниел гэртээ хариад, өөрийн нөхөд Хананиа, Мишаел, Азариа нарт энэ хэргийн талаар мэдүүлэв.
18. Даниел болон түүний нөхөд Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл авахаар гуйхыг Даниел тэднээс хүсэв.
19. Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.