Амос 8:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.“Талхаар өлсөх, усаар цангах бус,харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм.

12. Ард түмэн далайгаас далай уруу,умардаас бүр дорно зүг хүртэл гэлдрэх болно.Тэд ЭЗЭНий үгийг эрэн цааш, нааш явах боловч түүнийг олохгүй.

13. Тэр өдөр үзэсгэлэн гоо онгон охид болон залуус цангаснаас болж ухаан алдах болно.

14. Самарийн буруугаар тангарагладаг хүмүүсийн хувьд,«Дан аа, чиний бурхны амьд буйгаар тангараглая»,мөн «Беершебагийн замын амьд буйгаар тангараглая» хэмээгчдийн хувьд,тэд унаад дахин өндийхгүй”.

Амос 8