Амос 7:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн босоо хананы дэргэд Өөрийн мутартаа тэгшлүүрийг барин зогсож байлаа.

8. ЭЗЭН надад—Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би, “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн“Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүрийг тавих гэж байна.Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.

9. Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч,Израилийн ариун газрууд нь хоосон хэвтэх болно.Дараа нь Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно”.

10. Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа нь Израилийн хаан Иеробоамд үг илгээн,—Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Түүний бүх үгсийг энэ газар тээх чадваргүй юм.

11. Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдээр үхнэ. Израиль гарцаагүй өөрийн нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн.

12. Дараа нь Амазиа Амост—Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг уруу зугтаж, тэнд талх идэж, тэнд эш үзүүллэгээ үзүүл!

13. Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энэ газар нь хааны ариун газар, дээдсийн өргөө гэж хэлсэн.

Амос 7