5. Тэгэхэд би—Эзэн БУРХАН, зогсоож өгөөч. Иаков нь жижиг учраас тэр яаж зогсож чадах вэ? гэж хэллээ.
6. ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн.—Энэ нь бас болохгүй гэж Эзэн БУРХАН айлдлаа.
7. Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн босоо хананы дэргэд Өөрийн мутартаа тэгшлүүрийг барин зогсож байлаа.
8. ЭЗЭН надад—Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би, “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн“Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүрийг тавих гэж байна.Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.
9. Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч,Израилийн ариун газрууд нь хоосон хэвтэх болно.Дараа нь Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно”.