Амос 4:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. “Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан.Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй.Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.

8. Тиймээс хоёр, гурван хот нь ус уухаар өөр хот уруу гэлдрэх болно.Гэвч та нар ханахгүй.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

9. “Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон.Та нарын олон цэцэрлэг, усан үзмийн талбайнуудыг,инжрийн ба чидун моддыг төөлүүр хорхой цөлмөж байсан.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

10. “Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн.Би танай залуусыг олзолсон морьдтай чинь хамт илдээр хядсан.Танай хуарангийн өмхий самхайг Би та нарын хамрын нүх уруу чихсэн.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Амос 4